2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Чөлөөт бөхийн холбооны хурлын мандатыг “Алдар”-ынхан булаажээ


Чөлөөт бөхийн холбооны хурлын мандатыг “Алдар”-ынхан булаажээ

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

5jtav01ilm2e0caqsq0jvihljlОйрын өдрүүдэд Монголын чөлөөт бөхийн холбоог тойрсон асуудал цахим ертөнцийн тренд болоод байна. Тухайлбал Монголын чөлөөт бөхийн холбоо маргааш өргөтгөсөн хурлаа хуралдуулж, удирдлагын багаа шинээр сонгох тухайгаа хэлсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор Рио-гийн олимпоор нүцгэлж, монгол түмнээ болон холбоогоо дэлхий нийтийн өмнө шившиглэсэн хоёр дасгалжуулагч сав л хийвэл холбоогоо муулах болсон.

Тэр ч бүү хэл дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Надад өөрийгөө шатааж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээс өөр арга алга” хэмээн сүржин мэдэгдэл хийгээд авсан. Түүний энэ үйлдлийг олон нийт “Эр хүн байж жудагтай байхгүй, хэдэн тамирчнаа зовоогоод шоу хийгээд байх юм” хэмээн олон нийтийн сүлжээгээр дүгнээд буй.

Тэгвэл дөнгөж саяхан спортын төв ордонд байрлах чөлөөт бөхийн холбооны байр руу Алдар нийгэмлэгийн дөрвөн багш шавь нараа дагуулан дайран орж, маргаашийн их хуралд оролцох хүмүүсийн мандатыг булааж аваад явжээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагчийг араас нь хэн нэгэн турхираад байгаа гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Ямартай ч маргаашийн хуралдаан халуухан болох бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.