2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » 11 сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзжээ

11 сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Энэхүү хуулийг төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.11.18/ 10 цаг 10 минутаас 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ж.Батзандан нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Харин УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй.

Иймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгэнт гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Төсөл санаачлагч гишүүд 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй хэмээн үзэж энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Учир нь 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ. Тиймээс жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байв.

Харин 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд тэмдэглэн өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлын ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон талаар ард иргэд шүүмжилж, эрдэмтэн мэргэд байр сууриа илэрхийлдэг тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.