2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ҮСХ-ны дарга А.Ариунзаяа БНЭУ-ын Элчин сайд Э.Н. Сүреш Бабутай уулзлаа

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа БНЭУ-ын Элчин сайд Э.Н. Сүреш Бабутай уулзлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч

15046371_330721327286553_2033065474_n

 

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа БНЭУ-аас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Н. Сүреш Бабутай хоёр орны статистикийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ҮСХ нь 2003 оноос эхлэн БНЭУ-ын статистикийн байгууллагатай статистикийн чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэн ирсэн.

Тус Хороо нь статистик, хөтөлбөр хэрэгжилтийн яамтай 2004 онд холбоо тогтоож, 2005 оноос хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар БНЭУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-аар дамжуулан хоёр тал харилцан тохиролцсоны үр дүнд 2009 оны 9-р сарын 14-ны өдөр хоёр орны статистикийн байгууллагуудын хооронд статистикийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

 

Мөн БНЭУ-ын Олон улсын статистикийн боловсролын төвтэй 2009 онд статистикийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол улсад гарын үсэг зурж дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагаа тууштай явагдаж байна. Энэхүү ХОСБ-ын хүрээнд 3 удаагийн тусгай сургалтанд ҮСХ-ны 13 ажилтан, урт хугацааны сургалтанд 21 ажилтан хамрагдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.