2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Янжинлхам: Ямар ч байгууллага ажилчдынхаа ХАБЭМ-ийн асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой


Ц.Янжинлхам: Ямар ч байгууллага ажилчдынхаа ХАБЭМ-ийн асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

       

        “Эрүүл- Аюулгүй  ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2016" уралдааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Янжинлхамтай ярилцлаа. 

 

Сайн байна уу ? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Байгууллагынхаа талаар  товч танилцуулна уу? 

 

Баярлалаа. Таньд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллага нь 1967 онд анх “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр үүсэн байгуулагдсан 49 жилийн түүхтэй байгууллага юм. Манай төв Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж  буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн  нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх , ажлын байрны аюултай хортой зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвөлгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

 

 “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2016” болзолт  уралдааныг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ ? Уралдааныхаа талаар  тодруулна уу?

 

Аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх эрсдэлгүй ажлын байрыг олноор бий болгох, зорилгоор 2011 оноос өнөөг хүртэл жил бүр зохион байгуулж байна. 

 

 

 

Энэ уралдааны үр дүнг та юу гэж харж байна вэ?   

 

Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого үйл ажиллагаа сайжрахаас гадна өөрийн байгууллагын ХАБЭА-н талаар хэрэгжүүлж буй шинэлэг санаачлага, хийгдсэн ажлын сайн туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах боломжийг олгодогоороо ихээхэн ач холбогдолтой уралдаан болдог. Тиймээс уралдаанд оролцогчдын тоо сүүлийн жилүүдэд нилээд нэмэгдэж байна.    

 

Аж ахуй нэгж байгууллагуудын оролцоо ямар байна вэ? 

 

Жил бүр байгууллагуудын оролцоо сайжирч, хамрах хүрээ нэмэгдэж байна. 2011-2015 оны байдлаар уралдаанд нийт 168 аж ахуй нэгж байгууллага хамрагдсан байдаг. Энэ жилийн хувьд нийт 9 байгууллага шалгаруулж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  шагнал гардуулна. 50 хүртэл ажилтантай бол “Жижиг”, 51-199 хүртэл ажилтантай бол “Дунд”, 200-с дээш ажилтантай бол “Том” гэсэн 3 ангилалд хувааж тус бүр 3 байгууллагыг шалгаруулдаг. Өнгөрсөн 5 удаагийн шалгаруулалтаар 45 байгууллага гурван  ангилалд шалгарч Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагнал авсан.

 

2015 онд ямар ямар байгууллагууд шалгарсан бэ ? 

 

2015 онд Том  аж ахуйн нэгж байгууллагын 1-р байранд “УБЦТС” ТӨХК,  2-р байранд “Хасу Мегаватт” ХХК,  3-р байранд “Сүү” ХХК. Дунд  аж ахуйн нэгж байгууллагын 1-р байранд  “Шар нарст” ХХК, 2-р байранд “Тэргүүн саруул зам” ХХК, 3-р байранд  “МСҮТ” Төв аймаг. Жижиг  аж ахуйн нэгж байгууллага 1-р байранд “Максам эксплозивс” ХХК, 2-р байранд “МТ сайн шанд” ХХК-ны  Чойр салбар байгууллагууд бусдыгаа манлайлан шалгарсан.

 

Энэ уралдааны талаарх мэдээллийг бид хаанаас авах боломжтой вэ ? 

 

Шалгаруулалтанд оролцох байгууллагын материалыг 2016 оны 11 сарын 21-ны 16.00 цагаас өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газарт хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын 70124949, 99838512 утсаар холбогдож авна уу? Танд ажлын амжилт хүсье

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.