2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавьжээ

Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавьжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал “Бид Монгол Улсад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Оюутолгой, Сайншандын салхин цахилгаан станц, Шангрила зочид буудлын барилга гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад бид Улаанбаатар хотын зүгээс хийж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хот дэд бүтэц, автозам, дугуйн зам, хурдан замын “BRT” төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд АОС төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төсөл хэрэгжих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт, дүн шинжилгээ хэрэг болох нь зайлшгүй юм. Үүнийг манай Хөрөнгө оруулалтын газар болон Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хийж гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засгийн амаргүй байдалд байна. Тиймээс энэ удаад та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжгүй. Цаашдаа хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.