2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд оллоо

Цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд оллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

 

Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа.

Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт  Алсын худаг газраас 5 км зайтай БХД-ийн 1 дүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг,  Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг  газраас 9 км зайтай тус аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж нөхөрт нь хүлээлгэн өглөө.
 
Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг,  Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан 3 иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.