2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Баянгол, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа


Баянгол, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

Баянгол, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр хотын дарга тус 2 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа. 
 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас батламжаа албан ёсоор гардаж авлаа. Бид Баянгол дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байж, дараа дараагийн асуудлууд  шийдэгдэнэ гэж харж байна. Манай дүүрэг 57 мянган өрхтэй нийслэлийн томоохон дүүрэг. Бид өнгөрсөн он жилүүдэд хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Төрийн ажлын залгамж чанарыг алдалгүй, дэлхийн бусад улс орнуудын нийслэлийн хөгжлөөс үлгэр жишээ авч, Баянгол дүүргээ жишиг дүүрэг болгохоор төлөвлөж байна.” гэлээ.


 

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Бид 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шинээр томилогдсон Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.