2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа.


Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08  дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:
-Эдийн засгийн өсөлт өрх бүрт;
-Хот байгуулалт, дэд бүтэц;
-Байгал орчин, ногоон хөгжил;
-Нийгмийн хөгжил;
- Засаглал гэсэн нийт 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд 286 арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг  тус тус зааж өгсөн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааныг зарлах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай, Нийслэлийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай болон бусад асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.