2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » УИХ-ын гишүүд хүүхдийн эмнэлэгүүдэд ажиллаа


УИХ-ын гишүүд хүүхдийн эмнэлэгүүдэд ажиллаа

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд, Онцлох мэдээ

 

Хүүхдийн эмнэлэг, эмчилгээний чанартай газар дээр нь танилцах өргөдөл иргэдээс ирүүлсний дагуу УИХ-ын гишүүд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ барилга барих, эмчилгээний чанарыг сайжруулах талаар эмнэлгийн удирдлага болон эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж ярилцсан.

Нийслэлийн дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэгт тулгардаг бэрхшээлтэй асуудал ерөнхийдөө адилхан буюу хүн амын тоо нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадал, багтаамж хүрэлцэхгүй болсон явдал. Тиймээс эмнэлгийн шинэ барилга ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт чухал байгааг эмнэлгүүдийн удирдлага хэллээ.

Дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэг өнөөдрийн байдлаар зөвхөн Хүлээн авахаараа хоногт 150-200 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ирсэн хүүхдүүдийн 28-30 хувийг эмнэлэгт хэвтүүлж, 70 орчим хувийг гэрээр нь эмчлүүлэхээр буцаадаг тухай эмч нар ярьж байв. Өндөр халуунтай, таталт өгсөн, бөөлжилт, суулгалт зэрэгцсэн шинж тэмдэг бүхий өвчлөлөөр хүүхдүүд их ирж байгааг эмч нар онцоллоо.

Хүйтний улиралд, аравдугаар сарын сүүлч, нэг, хоёр, гуравдугаар саруудад өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэсдэг учир аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дулаан хувцаслаж, аминдэм, илчлэгтэй хоол хүнс хүүхэддээ түлхүү өгөх хэрэгтэйг зөвлөж байв.

Хүүхдийг ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамруулах шаардлагатайг мөн хэллээ.

Сонгинохайрхан дүүрэгт Хүүхдийн нэгдсэн эмнэлэг шинээр барих ажлын эхлэлийг найман жилийн өмнө тавьжээ. Одоогоор газар чөлөөлж, санхүүжилтийн эхний хэсгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдээд байгаа талаар эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн ярьсан. Харин Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг барилгын сууриа тавьжээ.

Эмч мэргэжилтнүүд эмнэлэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь шийдэж өгөхөөс гадна ажлын бус цагаар их ажилладаг учир илүү цагийн мөнгө тогтмол олгохыг төр засагт хүргэхийг хүссэн нь УИХ-ын гишүүдэд тавьсан гол асуудал байв. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл энэ асуудлыг ажил хэрэг болгоно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.