2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2.7 тонн бодис цацжээ

Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2.7 тонн бодис цацжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.

Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо,  Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.