2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийжээ

Гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийлээ.

Хээрийн нөхцөлд явганаар хөдөлгөөн үйлдэх, аранзан дахь хүнсээрээ хоол бэлтгэх, өгөгдсөн солбилцлоос биет хайх /GPS-ээр/, ой хээрийн түймрийн үеийн цагийн байдалд үнэлэлт өгч, хүч хэрэгсэл, унтраах аргыг сонгох, газрын зураг дээр ажиллах зэрэг үйлдүүдийг хийж гүйцэтгэсэн. Дадлага сургуульд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд,  Гачуурт,Налайх хэсгийн  байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хэлтэс, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид мөн Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 4-р дамжааны сонсогчид,  оролцов гэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.