2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » О.Пүрэвдаваа хүч түрэн хуралдах гэж байна

О.Пүрэвдаваа хүч түрэн хуралдах гэж байна

Нийтлэлийн төрөл: Улс төрч

 

 

      Орон нутгийн сонгуулиар АН Баянзүрх дүүрэгт ялалт байгууллаа гэсэн мэдээлэл гарсан ч өнөөдрийг хүртэл маргаан тасраагүй байна.  Тус дүүрэг нийт 41 мандаттай. Үүний 19-ийг нь МАН-ын нэр дэвшигчид авч, 22 суудалд нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгсөн. Гэтэл Орон нутгийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасныг баримтаар нотолсон учир дүүргийн Сонгуулийн хорооноос АН-аас нэр дэвшиж ялсан гэх зургаан хүний нэрийг татахаар болсон нь ийнхүү маргаан дэгдээхэд хүрчээ. 
 

 

    Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн хорооныхоо  шийдвэрийг эсэргүүцэн жагсаж,  хэрвээ энэ шийдвэрээ өөрчлөхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байсан. АН-аас нэр дэвшигчдийн мөнгө тараасныг баримтаар нотолж, шүүхийн байгууллагад өгсний дагуу тус дүүргийн Сонгуулийн хороо зургаан хүний нэрийг татах шийдвэр гаргасан ч тэд ийнхүү эсэргүүцэл илэрхийлсээр. Тодотгож хэлбэл, АН-аас нэр дэвшигчид Монгол Улсын шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хэрэг болж байна. Нөгөө талаар тэд “сонгогчдын саналыг худалдан авсан” гэх төрийн эсрэг гэмт хэрэг үйлдээд байгаагаа ч үл тоон ийнхүү суудлын төлөө тэмцэж байна. Тус дүүргийн Засаг дарга буюу АН-ын дарга О.Пүрэвдаваа нь энэхүү төрийн шийдвэрийг үл харгалзан үзэж, өнөөдөр 15 цагаас ИТХ-аа хүч түрэн хуралдуулах гэж байгаа мэдээллийг бидэнд ирүүлэв. АН өнгөрөгч дөрвөн жил энэ мэт хүч түрсэн үйлдэл олныг хийсэн. Энэ удаад ч сонгогч олны саналыг худалдан аваад зогсохгүй шүүхээс шийдвэр тогтоол гарчихаад байхад ийнхүү дур зоргоор авирлаж байна. 

 

     Ийнхүү төрийн эрх мэдлийг хүч түрэн авах гэж байгаа дүүргийн Засаг даргад ямар нэгэн хариуцлага тооцох хууль хяналтын байгууллага, дээд албан тушаалтнууд гэж баймаар юм хэмээн тус дүүргийн иргэд бидэнд энэ мэдээллийг өгсөн юм. Захын нэг дүүргийн намын дарга албан тушаал, суудлаа хадгалж үлдэхийн тулд хууль зөрчиж, хүч түрсэн үйлдэл хийгээд байвал цаашид юу болох вэ. Энэ мэт үйлдлийг цаг тухайд нь дарж авахгүй бол улстөр нийгмийн таагүй байдал улам л нэмэгдэх болно гэдгийг ч бидэнд хэлсэн юм.   

 

Н.Дөл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.