2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэв.

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчид, дуучдын 15-р наадмын дуулаачийн төрлийн тэргүүн, уг наадмын Гран при шагналт Ганбаатарын Ариунбаатар хүртлээ.  

Одон гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.