2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлнө

Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлнө

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай  нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.
 
Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу 2 ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар  нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж буй газраа ашиглаагүй  219 иргэн, хуулийн этгээдийн 50.1 га талбай байгаа юм байна. Мөн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй түц 168, контейнер 54 байна гэж тэрээр хэллээ.
 
Эдгээрийг чөлөөлж нийслэлийн Газрын санд бүртгэж, хотын ногоон байгууламж,  тохижилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд үзлээ. Зөрчлийг арилгаж,   төрийн өмчийн газрыг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна, нийтийн эзэмшлийн зам талбайг хадгалан үлдээж ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулна.  Бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг “Газрын тухай хууль”-ийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх зэрэг  томоохон ажлыг хугацаа алдалгүй эхлүүлнэ гэдгээ хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.