2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » ДЭЛХИЙН БАНКНААС НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ 300 МЯНГАН АМЕРИК ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

ДЭЛХИЙН БАНКНААС НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ 300 МЯНГАН АМЕРИК ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслүүдийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна. Олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байдаг. Учир нь хөндлөнгөөс манай нийтийн тээврийн салбарт шинэ санаа, шийдэл,  шинэчлэл, боломжуудыг харж дүгнэж Монголд суурьшиж болох оновчтой шийдвэр гаргахад илүү хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Та бүхний хийж хэрэгжүүлэх төслийн үр дүн, ажлын зорилгоо тодорхой болгож байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ уулзалтыг санал солилцох төдий бус тодорхой ажил болгон хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.