2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Гандан бороо” хочит Б-г хар тамхи хэрэглэсэн байхад нь саатууллаа

“Гандан бороо” хочит Б-г хар тамхи хэрэглэсэн байхад нь саатууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

 

 

 

Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочит Б-г саатууллаа.

 

Түүнийг Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь саатуулсан байна. Саатуулах үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрчээ. Тиймээс сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

Тэрбээр өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар буюу залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

 

Тодруулбал, Б нь иргэн Г-аас 150 сая орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч, улмаар хугацаа нь дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлж байсан аж. Энэ талаар иргэдээс гомдол ирсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн түүнд Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.

 

Ийнхүү сэжигтэн Б буюу “Гандан бороо” гэгчийн залилан болон хар тамхины хэргийг нэгтгэн шалгаж эхэллээ.

 

“Гандан бороо” хочит Б-г саатуулахаас өмнө Эрүүгийн цагдаагийнхан Шош, Доён Болд гэх нөхдүүдийг мөн саатуулсан байна. Өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэй хэмээн бусдад итгүүлж, ард иргэдийг айлган сүрдүүлж, шантаажлан мөнгө нэхдэг хэрэг цөөнгүй гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийн айлган сүрдүүлж, мөнгө нэхдэг, дарамталдаг, дээрэмддэг этгээдүүдтэй хуулийн дагуу тэмцэхээр болсон байна.

 

 

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

 

148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

 

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Б.Чимэг

 

Эх сурвалж: Zaluu.com

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.