2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

 

Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх газрын хамт олон 10 хоногийн турш ЗТХЯ-ны бодлогыг сурталчлах аян зохион байгуулж байна. Тэд өчигдөр ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлийн хамт "Хараацайн жигүүр", "Тэнүүн Огоо" ХХК-иудын авто баазуудаар зочлон нийтийн тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чухал шийдвэрт хүрсэн байна.

 

Эхний ээлжид иргэдээс их хэмжээгээр ирдэг "зорчигч тээврийн автобуснууд их хэмжээний хорт утааг ялгаруулж байна" гэх гомдолд шийдвэртэй хариу өгч "Утаа" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцон нийтийн тээврийн компаниудын авто үйлчилгээ, техникийн хяналт тавьж буй инженерүүд онцгой анхааран ажиллах томоохон арга хэмжээ авч ажиллах боллоо.

 

Мөн автобусны жолооч нар өөрсдийн нэр, гавьяа шагнал бүхий хэвлэмэл самбарыг автобусны гадна талд цэвэр үзэмжтэй, иргэдэд харагдахуйцаар байршуулах болсон байна. Энэ нь иргэдэд ямар жолооч үйлчилж байгаа болон тухайн тээврийн хэрэгсэлтэй хариуцлага тооцуулах боломжийг иргэдэд олгох зорилготой ажээ.

 

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны хуулиар хүлээсэн үүргийн дагуу агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

 

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

 

ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.