2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цэргийн албанд татахгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цэргийн албанд татахгүй

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

        Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг шинэ хуулийн дагуу өнөөдрөөс эхлүүллээ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Батлан хамгаалах багц хуулийг шинэчлэн баталсантай холбоотой цэрэг татлагын журамд зарим өөрчлөлт оруулсныг нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар тайлбарлав. Шинэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цэргийн албанд татахгүй бөгөөд оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамралгүй өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн албанд явж болох аж. Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үеэр 33.7 хувь буюу 3818 иргэнийг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлжээ. Харин энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 14200 залуугаас 4260 нь эрүүл мэндээр тэнцээгүй байна. Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй залуусын ихэнх нь мэс засалд орсон, дотор, нүд, чих, хамар хоолойн удмын болоод архагшсан өвчтэй байдаг аж. Түүнчлэн сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим дүүрэг, хороонд дахин санал хураалт явуулахаар болсон. Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг өөрчлөх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.