2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Сонгууль » Нийслэлийн 79 хороонд ням гарагт нэмэлт санал хураалт явуулна


Нийслэлийн 79 хороонд ням гарагт нэмэлт санал хураалт явуулна

Нийтлэлийн төрөл: Сонгууль

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.

Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны Ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.