2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Орон нутгийн сонгуульд МАН илүүрхлээ

Орон нутгийн сонгуульд МАН илүүрхлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Орон нутгийн сонгуульд МАН илүүрхлээ

 

 

-100 гаруй суманд АН, 200 гаруй суманд МАН олонхи боллоо-

 

УИХ-аас баталсан тов ёсоор Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох санал хураалт өчигдөр (2016.10.19) болж өндөрлөлөө. Орон нутгийн сонгуульд нийт 15185 нэр дэвшигч 7299 мандатын төлөө өрсөлдлөө. Есөн нам, хоёр эвсэл сонгуульд нэр дэвшигчдээ сойв. Нэр дэвшигчдийн 710 нь бие даан өрсөлдсөн бол 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ.

 

Сонгуулийг зохион байгуулахад 1765 тойргийн хороо, 2083 хэсгийн хороо ажиллалаа. Харин сонгуулийн насны 2.6 сая иргэнээс хэд нь саналаа өгч, сонгуульд оролцов гэдэг ирцийн мэдээлэл хараахан эцэслэгдээгүй байна. Урьдчилсан мэдээллээр аймгуудын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 50 хувийн босгодоо хүрсэн бол нийслэлд 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаас аргагүй болсон мэдээг дуулгаж байна. Сонгуулийн тухай хуульд дээрх тохиолдолд тухайн сум, дүүргийн Сонгуулийн хороо нь сонгуулийн товыг зарлахаар заасан. Хугацаа нь долоо хоногийн дотор багтах ёстой. Иймээс сонгогчийн ирц нь 50 хувьд хүрээгүй хороодод санал авах ажиллагаа товлогдох болж байна. Ингэхдээ өмнө нь санал өгөөгүй сонгогчийн саналыг өгүүлж, өмнөх ирц дээр нэмэх юм.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос одоогоор аль нам, эвсэл хаана ялалт байгуулсан талаарх албан ёсны мэдээг танилцуулаагүй байгаа ч орон нутаг болон улс төрийн намуудаас авсан урьдчилсан мэдээллээр 330 гаруй сумын ихэнхэд МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, 200 гаруйд нь МАН, 100 гаруйд Ардчилсан нам ялалт байгуулсан мэдээлэл байна. Жишээ татвал, Сүхбаатар аймгийн 13 сумын долоод нь АН, зургаад нь МАН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн 23 сумын зургаад нь АН, 17 суманд МАН олонхи болжээ.

 

Завхан аймгийн 24 сумаас 19 суманд АН, хоёр суманд МАН, гурван сум маргаантай байна.

 

Баянхонгор аймгийн 20 сумын тавд нь АН, 14 суманд МАН, нэг сум маргаантай.

 

Сэлэнгэ аймагт зургаан суманд АН, есөн суманд МАН, хоёр суманд тус хоёр намаас нэр дэвшигчийн суудлын тоо тэнцжээ.

 

Баян-Өлгий аймгийн 13 сумдад бүгдэд нь МАН ялсан байна.

 

Өмнөговь аймгийн 15 сумын 11-д нь МАН, гурван суманд АН, Ханхонгор сумын гурван хэсгийн хороонд нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн аж.

 

Дорноговь аймгийн 14 сумаас гуравт нь АН, бусад суманд МАН, Булган аймгийн 16 сумын мөн гуравт АН, 13 суманд МАН тус бүр олонхи болж, ялалт байгуулсан байна. Ховд аймгийн 17 сумын гуравт нь АН, 14 суманд МАН-аас нэр дэвшигчид илүү олон суудал авчээ.

 

2012 онд болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд 330 гаруй сумын 170 гаруйд нь Ардчилсан нам, бусдад нь МАН ялалт байгуулж байсан нь хоёр хүчний суудлын тоо ойролцоо буусан гэсэн үг юм. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд эрх баригч 200 гаруй сумдад ялалт байгуулснаар сөрөг хүчин 70 шахам сумдыг алдлаа.

 

Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН олонхи суудлыг бүрдүүлсэн бол төвийн зургаан дүүрэгт зарим тойргийн хороодод сонгогчийн ирц босгодоо хүрээгүй ч АН-аас нэр дэвшигчид саналын тоогоороо илүүрхсэн мэдээлэл байна.

 

Нийслэлийн сонгогчдын хувьд хэзээнээс АН-д саналаа өгч ирсэн. Энэ уламжлал давтагдах шинжтэй байна.

 

Онцлоход, 2012 оны орон нутгийн сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан бол энэ удаагийнх дан ганц тойргоос нэр дэвшигчдийг тодрууллаа.

 

Сонгуулийг зохион байгуулахад 20 мянга орчим албан хаагчид оролцож, 13.9 тэрбум төгрөг зарцуулав.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.