2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаа болов

“Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаа болов

Нийтлэлийн төрөл: УИХ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалтын эхний үр дүн гарч, Хэн Хэ эмнэлгийн хөрөнгө оруулалтаар зайнаас оношлох төвийг байгуулж, ийнхүү нээлтээ хийж байна. Мөн "Засгийн газрын 100 хоног"-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн чухал ажлуудын нэг болсонд баяртай байна” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Уг төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй алсын зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаас гадна ажлын өдрүүдэд өвчтөний мэдээллийг солилцон түргэн шуурхай эмчилгээ, үйлчилгээний асуудлаа шийдвэрлэх юм. Ингэснээр иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эх орондоо гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэх аж.

“Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж, БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Жиан, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, УНТЭ-ийн тасаг, нэгжийн дарга, эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn