2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Торгоны замын олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Торгоны замын олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол Улсын хамгийн чухал салбар болох аялал жуулчлалын салбарын Монгол улсын эдийн засагт оруулж байгаа үр ашгийг улам илүү нэмэгдүүлж, энэ салбарыг хөгжлийн шинэ төвшинд аваачих зорилгоор НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага , Монгол Улсын БОАЖЯ, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо олон улсын байгууллага, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Туушин зочид буудалд хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Хуралд НҮБ-ийн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай тэргүүтэй Торгоны зам аялал жуулчлалын хөтөлбөрийн гишүүн 33 орны 150 гаруй төлөөлөгчид оролцож аялал жуулчлалын салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудал зэрэг асуудлыг хөндөн илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тодруулбал, өнөөдөр МУИС-ын ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Доктор, дэд профессор Ш.Эгшиг “Торгоны зам ба цайны замын концепцыг нэгтгэсэн нүүдлийн аялал жуулчлалын тренд бүтээгдэхүүн бий болгох нь” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл аялал жуулчлалын дэд сайд Азамат Заманкулов “Киргизийн нүүдлийн аялал жуулчлал” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, Илтгэлийнхээ эхэнд, “Дөч гаруй улс орон оролцсон “Дэлхийн нүүдэлчдийн наадам 2016” хэмээх соёлын үйл ажиллагаа нь Киркизстан Улсын аялал жуулчлалын улирлыг онцлон харуулсан юм. Иссик-Кул гол, Тиан-Шан уулын орчим болсон энэхүү наадам нь бүс нутгийнхаа нүүдлийн нийтлэг өв уламжлалыг тэмдэглэсэн баяр болсон. Энэ нь нүүдэлчдийн аялал жуулчлалын томоохон сурталчилгааны ажил болсон” гэв.

Хурлын үеэр бид МУИС-ын ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Доктор, дэд профессор Ш.Эгшигтэй цөөн хором ярилцлаа.

-Цайны замын хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар гарц байна вэ?

-Цайны замын хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх маш том боломж байгаа.Манай Монгол улс болон ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулагдаж байгаа. Энэ коридорын хүрээнд нийт 32 төслийг хэрэгжүүлнэ гэж тогтсон байгаа. Энэ төслийн нэг болох хүмүүнлэгийн салбарын төсөл нь цайны замын тренд бүтээгдэхүүнийг бий болгох гэсэн төсөл байгаа. Тэгэхээр энэ ажил бол угаасаа хийгдэх нь тодорхой болсон ажил. Одоо харин бид дотооддоо тренд бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах вэ гэдэг дээр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.

-Тренд бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах тал дээр хийж, хэрэгжүүлж байгаа ажил бий юу?

-2011 оноос хойш хийсэн судалгаа болон цайны замын чиглэлээр нилээн олон арга хэмжээнд оролцсон учраас бренд бүтээгдэхүүн гаргах замын зураглалыг гаргачихсан байгаа. Хугацааны хувьд хоёр жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлалын гол гол асуудлыг шийдэх боломжтой. Дотоодынхоо асуудлыг шийдсэн тохиолдолд ойрын 5-10 жилд дэлхийн аялал жуулчлалын гол үзэл баритлалуудтай нэгтгэх, шинэ шинэ маршрутыг нэмэх боломж гарч ирэх байх гэж бодож байна.

Дашрамд сонирхуулахад, Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 400 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3.2 хувь, нийт экспортын 3.6 хувийн тус тус эзэлдэг байна. Аялал жуулчлалын салбараас 50 мянга гаруй ажлын байр бий болгосон нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 4.5 хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 140 орноос 99 дүгээр, Ази Номхон далайн 25 орноос 19 дүгээр байранд тус тус эрэмбэлэгддэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.