2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө гэв


АН-ын гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АН-ын гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө гэв

 

 

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр бусдын нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байгааг эсэргүүцэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

 

Тэрбээр мэдээллийн эхэнд “Орон нутгийн сонгууль бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг анхан шатанд хэргэжүүлэх, иргэдийг төртэй холбох гүүр болж ажиллах бүтцийг бүрдүүлэх ажил. Гэтэл АН-аас орон нутгийн сонгуульд хэт улстөржсөн байдлаар хандаж оролцож байгаад харамсаж байна.

 

АН-ынхан төрийн эрх барьж байсан мөртөө Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэж ямар үүрэг, статустай хүн байдгийг ойлгохгүй, дараачийн 4 жилд МАН-аас хийж хэрэгжүүлэх ажлыг анхан шатанд нь гацааж, чөдөр тушаа болох зорилготой гүтгэлэг сурталчилгааг иргэдэд тарааж байна. АН-ын бусармаг гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө" гэлээ. 

 

Мөн "МАН 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээж үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд төр барьж байсан өмнөх намын улс орныг завхруулсан бусармаг үйлдлүүдийг засч залруулах, эмх цэгцэнд нь оруулах олон ажил хийж хэрэгжүүлж байна. Монголын төр олон данстай, гадаад дотоодын өр зээл, тусламжийг эмх цэгцгүй, замбараагүй, зориулалтын бусаар зарцуулсан олон хууль бус үйлдэл байгаа. Саяхан “Чингис” бондын зарцуулалтад Засгийн газраас хийсэн шалгалтын дүнгээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарч ирлээ. Энэ мэт олон асуудлыг шалгах, хянах гээд ажил их байна” гэв.

 

АН-ын зүгээс МАН амлалтаасаа буцаж, анх сонгуульд орохдоо дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөөсөө ухарлаа гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж байгааг Д.Амарбаясгалан хэлээд “МАН Мөрийн хөтөлбөрөө 100 хувь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож оруулсан. Мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийг 4 жилийн дараа буюу 2020 онд болох сонгуулийн өмнө танилцуулах ёстой.

 

Үүнээс гадна МАН жил бүр мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлээ олон нийтэд тайлбарлан таниулж явна. АН-аас гаргаж буй буруу ташаа мэдээлэлд зориудаар няцаалт хийх ёстой гэж үзэж байна. МАН Засгийн эрх авсны дараа дансаа нээж үзэхэд төсөв хоосорсон, өрийн дарамтанд орсон, төсвийн орлого бүрдэх ямар ч нөхцөлгүй, хөрөнгө оруулагчид нь дүрвэсэн, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барьсан тийм л хүндрэлтэй байдалд орсон байсан” гэлээ.

 

АН-аас иргэдэд өгч буй мэдээлэлд өгсөн хариу тайлбарт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн төрлийн татварыг үе шаттай нэмэхээр оруулж ирсэн ч олонхиороо хэлэлцээд буцаасан, төсөв хүндэрсэн ч цалин тэтгэвэр бууруулсан нэг ч шийдвэр, шийдэл гаргаагүй байна гэсэн юм.

 

Үүнээс гадна эрх баригч намаас эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарахад ОУВС-гаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, бондуудын төлөх хугацааг сунгах, бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах гэсэн гурван үндсэн аргачлалаас сонгохоор төлөвлөж байгаа аж. Эдгээр гурван асуудлаар Засгийн газрын гишүүд болон Монголбанкны удирдлагууд гадны орнуудад хэлэлцээ хийж, олон талын судалгаа ажлуудыг хийж байгаа гэлээ.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ руу улс төрийн зээл авахаар явсан эсэх асуудалд Д.Амарбаясгалан “УИХ-ын дарга урд хөршид намын дарга болон албан ажлын үүргээр уулзалтад оролцож байгаа. Энэ үеэр ямар нэгэн зээл, тусламжийн асуудал албан ёсоор яригдахгүй. Үндсэн үүргийнхээ дагуу Засгийн газар гаднаас зээл, тусламж татах асуудлаа хариуцаад явна” гэсэн хариулт өгсөн юм.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.