2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Арван жил зогсонги байдалд байсан 25 сая долларын төсөл хөдөлгөөнд орлоо

Арван жил зогсонги байдалд байсан 25 сая долларын төсөл хөдөлгөөнд орлоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

 

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр Унгар улсад ажлын айлчлал хийлээ.

 

Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Унгарын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Петер Сияяарто, Унгарын Хөдөө аж ахуйн яамны ТНБД Иштван Нади, Экзим банкны дэд ерөнхийлагч Андраш Пушкаш нартай уулзалт хийж хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов. 

 

 

Уулзалтын хүрээнд хоёр орны эртний найрамдалт харилцааны илрэл болсон “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улс, Монгол улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлж, ажлыг яаравчлах талаар ярилцаж, Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцлоо. Тус төслийн хувьд яригдаад 10 жил болсон ч ажил хэрэг болж хэрэгжээгүй байсан байна.Энэ удаагийн ажлын айлчлал 10 жил хөдлөөгүй төслийг хөдөлгөн ажил хэрэг болгох чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд дүгнэлээ. Монгол улсын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлах, Монголын хөдөө аж ахуйн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, Монгол улсаас Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах зэрэг асуудлуудыг ярилцсан байна.Уулзалтын төгсгөлд ажлын айлчлал өндөр үр дүнтэй болсон гэж талууд онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.