2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Ким Чен Уных хоёр охинтой болох нь батлагдлаа

Ким Чен Уных хоёр охинтой болох нь батлагдлаа

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Ким Чен Уных хоёр охинтой болох нь батлагдлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэр бүл Чу И гэх бяцхан охинтой гэдгийг Америкийн нэрт сагсчин Деннис Родман сэтгүүлчдэд мэдээлжээ. Родман энэ жилийн хугацаанд хоёр дахь удаагаа тус улсад айлчилж байгаа юм. “Би бяцхан охиныг нь тэвэрч үзсэн. Мөн Ким Чен Уны эхнэр Ли Соль Жутай ярилцсан. Тэр гайхалтай эцэг. Сайхан ч гэр бүлтэй юм байна лээ” гэж Родман ярьсныг “Reuters” дамжуулсан байна. Хойд Солонгосын хэвлэлүүд өнгөрсөн жил улсынхаа тэргүүн хатагтайн бие давхар байж болзошгүй зургийг нийтэлж, таамаг дэвшүүлж байсан.

 

Үүнээс хойш Ли Соль Жу хэсэгтээ олны өмнө гарахаа больсон бөгөөд өнгөрөгч аравдугаар сараас дахин “үзэгдэх” болсон юм. Өмнөд Солонгосын “Хангук ильбо” сонин хатагтай Ли Соль Жуг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард охин төрүүлсэн хэмээн өнгөрөгч тавдугаар сард мэдээлж байсан. Гэвч энэ талаар албан ёсны нэг ч мэдээлэл гарч байгаагүй. Харин Ким Чен Уны том охин 2010 оны сүүлээр мэндэлсэн бөгөөд түүний ээж нь Ли Соль Жу гэдэгт мэргэжилтнүүд эргэлздэг аж. Учир нь албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ үед тэрбээр “Унхасу” найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог байсан бөгөөд жирэмсний ийм хожуу үедээ тайзанд гарна гэдэг бараг боломжгүй зүйл юм. Түүнээс гадна Ким Чен Уны гэр бүлд угсаа залгамжлах хүү төрөхгүй байгаа нь удирдагчийн талынхны санааг зовоож буй асуудал болоод байна хэмээн тус сонин онцолжээ. Хойд Солонгос, АНУ хоёр дипломат харилцаагүй, харилцааны таагүй байдалд оршдгийг Родман үл харгалзан Пхеньяныг зорьдог билээ.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn