2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, тус бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өнөөдөр /2016.10.12/ АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсын хөгжлийн олон асуудлаар, тэр дундаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг 2012 онд зогсоох шийдвэр гаргасан байдаг. Учир нь тухайн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өндөр байсан төдийгүй бага-буурай орлоготой орны ангилалаас бага-дунд орлоготой орны ангилал рүү шилжсэн байдал нөлөөлсөн юм. Иймд эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед манай улсад ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

Хатагтай Сюзан Торнтон Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Монгол Улс бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавин ажиллаж байгааг сайшаав. Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зорилтын талаар харилцан санал солилцов.

 

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn