2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг саатуулжээ

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг саатуулжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас саатуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг саяхныг хүртэл сэжигтнээр тооцон шалгаж байсан ч ийнхүү саатуулсан байна.

 

Н.Мөнхбатыг АТГ -аас "Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор 2014 оос эхлэн шалгаж эхэлсэн байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт түүний хэргийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлсэн юм. 

 

Н.Батбаяр нь "Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм. Гэвч хамгийн сүүлд түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд гадуур шалгаж байгаа гасан мэдээлэл гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.