2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Авилга » Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ

Нийтлэлийн төрөл: Авилга

 

dsc_7692-1024x630Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох албаныхан маргааш 12.30 минутаас Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт мод тарина. Нийт хотын төвийн гол гудамжуудад 5 м өндөртэй 200 нарс мод тарихаас Хонхтой цэцэрлэгт 56 модыг нь тарих юм.

Нийслэлийн иргэдийг ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур зорчуулах төлөвлөлтийн  дагуу Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд  мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.

Дүүрэг бүр мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.