2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ИНЕГ-ын орлогч даргаар С.Манлайг томилжээ

ИНЕГ-ын орлогч даргаар С.Манлайг томилжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

ИНЕГ-ын орлогч даргаар С.Манлайг томилжээ

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томилжээ. С.Манлай нь 1984-1990 онд Киев хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд холбооны техникчээс ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

 

Тэрбээр 1990-1993 онд “МИАТ” нэгтгэлд техникч, ахлах инженер, ерөнхий инженер, 1993-1995 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд мэргэжилтэн, ахлах инженер, 1995-1996 онд Нислэг, техникийн улсын шалган байцаах газарт мэргэжилтэн, 1996-2005 онд ИАТУГ-т мэргэжилтэн, менежер, тасгийн дарга, 2005-2008 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд менежер, хэлтсийн дарга, 2006-2013 онд ИНЕГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.