2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Оюунхорол сайд шонхорын наймааны асуудалд холбоогүй гэв

Д.Оюунхорол сайд шонхорын наймааны асуудалд холбоогүй гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Д.Оюунхорол сайд шонхорын наймааны асуудалд холбоогүй гэв

 

 

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс энэ сарын 7-ны өдөр гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлэл хийсэн. Тэвгэл өнөөдөр энэ асуудлаар БОАЖЯ-наас дээрх мэдээлэлд хариу тайлбар хийлээ.

 

БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол хэлэхдээ  “Мэргэжлийн Анчдын Холбооны тэргүүн Б.Хурцгэрэл өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийсэн байна. Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэхдээ бүхэл бүтэн яам, засгийн холбогдолтой мэдээлэл хийж байгаа бол үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг хүргэх шаардлагатай. 

 

Өнөөдөр Д.Оюунхорол гэгч сайд нэг ширхэг шонхорыг ч дур зоргоороо гадагш гаргах зөвшөөрөл олгох эрх байхгүй. Хүний санаанд багтамгүй худал зүйлийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа явдалд маш их харамсаж байна. Тийм учраас манай яамнаас энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно” гэв. 

 

Мөн БОАЖЯ-ны  Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба хэлэхдээ 2013 онд Засгийн газрын тогтоолоор ашиг олох зорилгоор шонхор шувууг хилээр гаргахыг хориглосон. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй болохоор БОАЖЯ нэг ч компани, иргэнд ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийг олгоогүй байна. Харин энэ жил өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн булангийн орны зарим төлөөлөгчид шонхор барих зөвшөөрөл олгох тогтоолыг Засгийн газар баталсан. Гэхдээ бэлэглэх журмаар хэчнээн эдлэг шонхор шувууг гаргасан бэ гэдэг манай яамны мэдэх асуудал биш” гэлээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.