2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Олимпын медальтнуудад "Хангарьд" одон гардуулжээ

Олимпын медальтнуудад "Хангарьд" одон гардуулжээ

Нийтлэлийн төрөл: Спорт

Бразил улсын Рио Де Жанейро хотод болж өнгөрсөн зуны олимпын 31-р наадмаас манай улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль, паралимпийн 15 дахь удаагийн наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн. Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа олимпын тэнгэрт дөрвөнтөө мандуулсан тамирчдад өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хангарьд” одон гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм.

Нийслэлийн хамгийн том шагнал болох “Хангарьд” одонгоор нийт 80 гаруй хүн шагнагджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хангарьд” одонгоор шагнагдсан тамирчиддаа баяр хүргээд цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хангарьд одонг бид тухайн жилийн хамгийн их амжилт гаргасан, хүндтэй хүмүүст гардуулдаг. Тамирчдаас анх 2008 оны Бээжингийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад гардуулж байсан. Мөн 2012 оны Лондонгийн олимпын медальт тамирчдад олгосон. Саяхан Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа ч спортын салбар, тамирчдыг дэмжих тал дээр анхаарсан” гэлээ.

РИО-2016 зуны олимпын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай “Би 2014 оны Инчоны Азийн наадамд түрүүлээд ирэхдээ “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр шагнуулж байсан. Өнөөдөр энэхүү хүндтэй одонгоор шагнагдсандаа баяртай байна. Мөн 2009, 2010 онд нийслэлийн оюутны шигшээ багт хамрагдаж байсан. НИТХ болон НЗДТГ-ын хамт олонд баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндтэй шагналаар шагнуулсанлаа баяртай байна. Тамирчин бидэнд их урам зориг өглөө. Хөдөлмөр зүтгэл, амжилтыг маань өндрөөр үнэлсэн нийслэлийн удирдлагуудад баярлалаа” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.

Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү хэлэхдээ “Юуны өмнө нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлье. Тамирчин бидний хувьд төр засгийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг.  Бидний амжилтын ард маш том баг, хамт олны хүч хөдөлмөр байдаг. Нийслэлийн удирдлагууд тэдний хөдөлмөрийг давхар үнэлж байна гэж ойлгож байна.” гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.