2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр иргэний нисэхийн салбарынхантай уулзаж, харилцан санал солилцлоо. Тус уулзалтад ИНЕГ, агаарын тээврийн авиа компани, төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

 

Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдлөө.

 

Улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой зам, тээврийн салбарын бодлого, зорилтууд, хийж бүтээсэн ажлуудтай танилцаж, ирэх дөрвөн жилд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих зорилгоор зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шинэ Засгийн газрын бодлого, зорилтыг тодорхойлоход анхаарал хандуулан ажиллаж байгаагаа салбарын сайд уулзалтын эхэнд онцлов. Тэрээр одоо хийж хэрэгжүүлж буй гол ажлууд, цаашид хийхээр төлөвлөж буй салбарын томоохон бүтээн байгуулалт болон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байлаа.

 

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

 

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

 

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛНО

 

 

Салбарын төлөөлөгчид мөн өөрсдийн үйл ажиллагаанд тулгараад байгаа бэрхшээл, цаашид анхаарах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа сайдад уламжилж, анхаарахыг хүслээ. Тухайлбал, нислэгийн тоог нэмэгдүүлэх, ажилчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэмжийн асуудал зэрэг өргөн хүрээнд харилцан санал солилцлоо. Сайд Д.Ганбат эдгээр саналуудыг хүлээн авч, тэргүүлэх чиглэлийн улсын хэмжээний, бодлогын цогц асуудлуудыг Засгийн газарт уламжилж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийллээ

 

Монгол Улсын гадаад зах зээлд нэвтрэхэд нэн чухал үүрэгтэй, хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулагч, эдийн засгийн онцгой салбарын нэг бол иргэний нисэхийн салбар. Тиймээс агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг нэмэгдүүлэн, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгажээ.

 

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нисэх буудлуудын дэд бүтцийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж.

 

Салбарын сайд энэхүү уулзалтын үеэр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжүүлэх агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх ажлыг шинэ алсын хараа, шинэ чиг хандлагаар авч үзэх хэрэгтэй. Энэ бодлого зорилт нь агаарын тээврийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх ёстой” гэлээ.  

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.