2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Улс төрч

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал өнөөдөр /2016.10.05/ Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургуттай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдөд Олон Улсын багш нарын өдрийн баярын мэндийг хүргэв.

Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут УИХ-ын гишүүн Н.Учралд цаг гарган хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлээд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр талууд ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын чадавхийг дээшлүүлэх, сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, гадаадад тэтгэлэгээр суралцуулах, сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлж, сургуулиудын номын сангийн үйл ажиллагааг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.