2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монгол Улсад “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилж байгааг тодотгоод энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан Оюу Mолгойн уурхайд ажиллаж байна гээд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, монгол ажилчдыг илүү олноор ажиллуулахаа илэрхийллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилнэ. Тиймээс монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэж хэллээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хувьд томоохон төслүүдийг хөдөлгөх, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Оюу толгой бол манай улсад хэрэгжиж буй том төсөл. Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллах болно гэлээ. Түүнчлэн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болголоо. Ерөнхий сайдын энэ саналыг дэмжиж ажиллахаа захирал Жан Себястьян Жак илэрхийллээ.   

 

Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.