2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзав

БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзав

Нийтлэлийн төрөл: Улс төрч

 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо.

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хятад Улстай бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах, хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийх шаардлагатай байгааг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэв 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.