2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » СИЗМ-ийн Ерөнхийлөгч ”Алдар” спорт хороонд зочлов

СИЗМ-ийн Ерөнхийлөгч ”Алдар” спорт хороонд зочлов

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагын ерөнхийлөгч хурандаа A Haanem Al Shino-г Монгол Улсад албаны айлчлал хийх хүрээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа өнөөдөр/2016.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон албаны бусад хүмүүс байлцсан юм.

Тус уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид СИЗМ-ээс зохион байгуулж байгаа олон төрлийн тэмцээн, уралдаан, хурал зэрэг бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог талаар дурьдаад 2017 онд Монгол Улсад болох СИЗМ зүүн хойд Азийн тоглолт тэмцээнийг өндөр түвшинд амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.

Үүний дараа хүндэт зочид Зэвсэгт хүчний “Алдар“ спорт хорооны үйл ажиллагаатай танилцсан талаар ЗХЖШ-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.