2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ

УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

 

        Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо (ТУЗ)-ны хурал Москва хотод энэ сарын 27-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлаас гадна замын даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын мэргэжлийн Засгийн газрын баримталж буй зарчмын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн замын даргыг томилсон байна. Тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын албыг хашиж байсан Д.Жигжиднямаа ийнхүү УБТЗ-ыг удирдахаар боллоо.

 

 

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан мэргэжлийн төмөр замчин юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.