2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хотыг сайжруулах төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ

Хотыг сайжруулах төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриэлла Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  НИТХ-ын дарга Ц.Сандуй, хоёр Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ.  Мөн Швейцарийн хөгжлийн агентлагаар жил бүр 20 гаруй сая Швейцар франкийн тусламжийг Монгол улсад үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Хатагтай Габриэлла Спирли “Швейцарь улс Монгол улсын Засгийн газрын урилгаар тус улсын хөгжлийн стратегийн түнш болж, бусад оролцогч бүх талууд, хөгжлийн байгууллагуудтай хамтран Монгол улсыг улам хөгжин цэцэглэсэн, ардчилсан, ногоон нийгэм болох үйлсэд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг даван туулахад туслалцаа үзүүлж байгаадаа таатай байна” гээд Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги 2013-2016 нь амжилттай хэрэгжэн болохоор энэхүү хамтын ажиллагаагаа ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.
2013-2016 хамтын ажиллагааны стратеги нь:
1.    Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал,
2.    Мэргэжлийн боловсрол, сургалт
3.    Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэлийн оролцоо гэсэн гурван үнлсэн чиглэлд лэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй шинээр бүрэлдсэн 45 төлөөлөгч болон манай нийслэлийн зүгээс уг хамтын ажиллагааг цаашдаа улам бэхжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ  хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.