2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр” үргэлжилнэ

“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр” үргэлжилнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон хөтөлбөрт хамрагдсан бичил бизнес эрхлэгчид хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын гүйцэтгэх удирдлагууд оролцож хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.

Хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах Хорооноос бодлогоор дэмжин 116 Хадгаламж зээлийн хоршоонд шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бөгөөд урьд нь үйл ажиллагаа эрхэлж байсан 6 Хадгаламж, зээлийн хоршоонд тус хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөснөөс хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож,  хоршоо нь тухайн хорооны өөрийн гишүүдэд  сарын 1,2 хувь буюу жилийн 14,4 хувийн хүүтэйгээр дамжуулан олгож байгаа юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар  хөтөлбөрийн хүрээнд 150 хороонд 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож  3479 төсөл хэрэгжиж шинээр 1772 ажлын байр нэмэгдсэн бол 3213  ажлын байр хадгалагдаж  үлдсэн гэсэн мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас өглөө.   

Уулзалтын үеэр нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр,  ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчидээ дэмжих энэ хөтөлбөрийг нийслэлийн удирдлагын шинэ баг үргэжлүүлэх болно. Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудлыг илүү дэвшилттэй хэлбэрээр, илүү үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ бид энэ зээл жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьж, хэрэгтэй хүндээ хүрдэг байхад нь анхаарч ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.