2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана

Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана

 

Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар  “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан.  Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон.

Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын  гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх юм. Энэ ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер “Монхидро” ХХК, холбогдох мэргэжилтнүүдэд  ажлын зураг, цэвэрлэх системийг барих техникийн шийдлийг гарган танилцуулахыг үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.