2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » НИТХ 7-н хороо 11 дэд хороо байгууллаа

НИТХ 7-н хороо 11 дэд хороо байгууллаа

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

 

НИТХ-ын ээлжит II хуралдаан Хангарьд ордонд болж байна. НИТХ- ын хурлын дарга  Ц. Сандуй хуралдаанаар  хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцуулсан.  Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны  2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм.  Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн хурал нь  бодлогын  7 хороо,  11 дэд хороотой ажиллана.
 

Хуралдааны эхэнд НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Төлөөлөгч нарт танилцуулсан байна.
 

Өнөөдрийн хуралдаанаар Хурлын хороод, дэд хороод түүний эрхлэх асуудал бүрэлдэхүүнийг батлах тухай, Хороодын дарга, дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нэмэлтээр МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг өөрсдийн хүсэлтийн дагуу чөлөөлж шинээр хоёр төлөөлөгчийг нэмж оруулж хэлэлцүүлж өгөхийг хүссэний дагуу нийтдээ гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийт төлөөлөгчдийн 80,5  хувийн саналаар долоон хороо, 11 дэд хороотой, хурлын хороод дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталлаа.
 

“Аз жаргалтай хот” хорооны даргаар Р.Дагва

  • Хот төлөвлөлт, байршил, суурьшлыг зохицуулах дэд хорооны даргаар Б.Батнасан
  • Орон Орон сууцны хангамжийн дэд хорооны даргаар Х.Хатанбаатар
  • Ухаалаг Улаанбаатар дэд хорооны даргаар М.Халиунбат

 

Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар С.Мөнхчулуун

  • Хүний эрх, ёс зүйн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг
  • Эрх зүйн орчны шинэтгэлийн дэд хорооны  даргаар Ж.Батсайхан

 

Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхжаргал

  • Иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх дэд хорооны даргаар Б.Мөнхбат
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны даргаар М.Эрдэнэтуяа

 

Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар С.Амарсайхан

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Б.Бадарсан
  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны даргаар Ч.Гантулга

 

Байгаль орчин, экологийн хорооны даргаар Л.Нарантуяа

  • Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Ж.Алдаржавхлан
  • Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хорооны даргаар Б.Бямбадорж

 

Гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Т.Батцогт
 

Өргөдлийн хорооны даргаар Б.Сүхбаатар нарыг тус тус ажиллуулахаар боллоо.
 Мөн  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн саналын дагуу Тэргүүлэгчээр сонгогдсон Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг Тэргүүлэгчээр  сонголоо.   Хуралдаан үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.