2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » "Улаанбаатарт гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг"

"Улаанбаатарт гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг"

Нийтлэлийн төрөл: Нийгэм
  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.

Хатагтай Габрила Спирли, Швейцарын хөгжлийн агентлаг нь нийслэлтэй хамтран төрийн захиргааны шинэчлэл,  төвлөрлийг сааруулж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр  төсөл  хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дурьдаад,  мэргэжлийн боловсролын сургалтын шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төсөл хөтөрбөрүүд дээр ажиллаж байгаагаа дурьдлаа.

Мөн  энэ хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж шинэ шатанд гаргах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Швейцарын Хөгжлийн агентлагийн Бээжин дэхь байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой туршлага нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлоод энэ багийг Улаанбаатар хоттой хамтран ажиллаж туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээ хэллээ.


Нийслэлийн Засаг дарга С.Батболд түүний ажил хэрэгч санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд, хамтын ажиллагаа улам илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Улаанбаатар хотод гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг. Тиймээс ийм сургууль,  цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг  иргэдэд танилцуулах, үр дүнг нь хэлэлцэх томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn