2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Б.Баатар П.Анужинг Э.Одгэрэлээр сольжээ

Б.Баатар П.Анужинг Э.Одгэрэлээр сольжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Хэсэг хугацаанд завсарлаад байсан "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээлд дахин хүрч эхлэх нь. Ингэхдээ тус нэвтрүүлгийн эмэгтэй хөтлөгч П.Анужин хөтлөгчийн үүргээ гүйцэтгэхгүй бөгөөд түүний оронд загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл 100 эрхэм нэвтрүүлгийг цаашид хөтлөн явуулахаар болсон байна. Магадгүй энэ нь тус нэвтрүүлгийн ерөнхий продюсер, найруулагч Б.Баатарын  гаргасан санаа бололтой.

Найруулагч Б.Баатар, П.Анужин нарын тухайд өнгөрсөн хавраас эхлэн Н.Энхбаяртай холбоотой дүрс бичлэг алдагдсан гэх асуудлаас үүдэж үл ойлголцолд хүрч, улмаар П.Анужин "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн авторын хувиар тус нэвтрүүлгийг түр хугацаанд зогсоох болсон тухайгаа хэвлэлд мэдэгдэж байв.

Дашрамд дуулгахад, удахгүй цацагдах 100 эрхэм нэвтрүүлгийн зочин хойморт Рио-2016 зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригдаж, нэвтрүүлгийн зураг авалт хийгдэж байгаа гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.