2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. 

Засгийн газрын тогоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ялангуяа цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох газруудад даалгалаа. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулах талаар гаргаж байгаа санал санаачилгыг  нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллана гэсэн юм.

Гэхдээ зөвхөн цэцэрлэг нээх зөвшөөрөл өгөөд зогсох биш, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэл хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцгойлон анхааруулллаа. Хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөж, бэртэх, гэмтэх, амь насаа алдах харамсалтай тохиолдол буурахгүй байгаа учраас хичээл эхлэх, тарах цагуудад хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын ажлууд хийх хэрэгтэй байгааг Замын цагдаагийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.