2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Ж.Эрдэнэбат: Ахмадууддаа “насны хишиг” олгодог болгоно

Ж.Эрдэнэбат: Ахмадууддаа “насны хишиг” олгодог болгоно

Нийтлэлийн төрөл: Улс төр

 

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгоод байгаа билээ. Харин уг хуулийг санаачлан баталсан АН-ынхны зүгээс үүнд маш их эсэргүүцэл илэрхийлж байгаа бол МАН-ын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хууль нь ахмадуудаа ялгаварласан заалттай байсан. Харин бид бүх ахмадыг хамруулсан хуулийн төслийг шинээр боловсруулж өргөн барина хэмээн тайлбарлаж байгаа юм. Уг хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодорхой тайлбар хийсэн. Харин түүний тайлбарыг зарим хэвлэлээр мушгин гуйвуулжээ. Эрх баригчид Хамтын тэтгэврийн хуулийг буцаасантай холбогдуулан бүх ахмадад “Насны хишиг” гэсэн тэтгэмж олгохоо илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

 

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг буцаасантай холбоотойгоор янз бүрийн санал шүүмжлэл өрнөж байна. Тэр дундаа энэ хуулийн талаар таны хэлсэн тайлбарыг олон янзаар ярьж байна л даа. Та үүнд тодорхой тайлбар хэлнэ үү?

 

-Сошиал ертөнцөөр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний хэлсэн үгийг мушгин гуйвуулаад хүний ёсонд байж болохооргүй байдлаар хэлж тайлбарлаж байгаад үнэхээр харамсч байгаа. Миний хувьд тэгж хэлэх нь байтугай бодох ч ёс зүй, хүмүүжил байхгүй. Анхнаасаа энэ хуулийг баталж байхад нь би эсэргүүцдэг байсан. Яагаад гэхээр Монгол Улсын хувьд бусад улс оронтой харьцуулахад тэтгэврийн нэрийн дансны тухай асуудал манай улсын тогтолцоонд байдаггүй буюу хүндрэлтэй байгаа. Хэрэгжихэд маш хэцүү. Гэтэл өвлүүлэх асуудал гэж яриад байдаг. Угтаа энэ систем бол нийгмийн даатгал өндөр хөгжсөн орнуудад илүү зохимжтой байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд төлсөн даатгалаа тухайн иргэн мэдэж байдаг, түүнийгээ өвлүүлэх асуудлаа ч шийдсэн байдаг л зүйл. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад ийм зүйл байхгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мянган ахмад тэтгэвэр тэтгэмж авдаг. Үүнээс хань ижлээ алдсан 77 мянган ахмад байна гэсэн судалгааны дүн бий. Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлснээр эдгээр ахмадын ердөө аравхан хувь нь л энэ тэтгэврийг авахаар байгаа юм. Тийм учраас МАН-ын мөрийн хөтөлбөрт “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгохоор тусгасан. Энэ нь ахмадууд маань урт наслах тусмаа өндөр тэтгэвэр авна гэсэн үг. Үүний тулд хууль эрх зүйн бололцоог нь бид бүрдүүлье гэж байгаа юм. Яагаад гэвэл урт наслах тусмаа ахмадуудад маань зайлшгүй шаардлагатай зүйл бий болж эхэлнэ шүү дээ. Тухайлбал, эмчилгээ сувилгаа гэх мэтээр. Энэ зардлыг нь л төрөөс өгдөг байя гэж байгаа юм.

 

- “Насны хишиг” тэтгэврийг ямар байдлаар олгох вэ. Тухайлбал, насны хязгаар тогтоох уу. Хуулийг хэрэгжүүлэх боломж хэр байгаа юм бэ. Тэр дундаа энэ хуулийг хэрэгжүүллээ гэхэд төсөв мөнгөний хувьд ямар тооцоо хийж байгаа бол?

 

-Бодлогын хүрээнд тодорхой насны хязгаар тогтооё гэж тооцоолж байгаа. Ахмадууд маань нас ахих тусам авах тэтгэврийнх нь хэмжээ нэмэгдэж байдаг тогтолцоогоор явах нь зүйтэй гэсэн байр суурийг Засгийн газар барьж байгаа. Өндөр наслах тусмаа авах тэтгэврийнх нь хэмжээ нэмэгдэнэ гэдгээрээ л илүү давуу талтай юм. Харин тухайн хүн өнөөдөр ганцаараа байна уу, хоёулаа байна уу гэдгээр нь ялгах биш өндөр наслах тусмаа л төр засгийн хайр халамжийг хүртэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол төр засаг ахмад буурлуудынхаа хийсэн бүтээснийг үнэлж байгаа хэрэг. Нөгөө талаас нас ахих тусам хэрэгцээ шаардлага нь нэмэгддэг учраас насны хэрээр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг нь төр хангах ёстой гэдэг бодлогыг л Засгийн газар барьж байна гэж ойлгох хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn