2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ

Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл маргааш 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэрээ мэдэгдэл хийх аж. Түүний энэхүү мэдэгдэл нь  ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгууль, мөн энэ сарын 16-нд хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралтай холбогдож магадгүй бололтой. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Ардчилсан намын байранд болно.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн хувьд 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн ч гишүүдийнх нь хувьд орон нутгийн сонгуульд багаа удирдаж ажиллах ёстой гэсэн байр суурь барьж буй. Тиймээс хийх мэдэгдэл нь анхаарал татаж байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын дарга З.Энхболд хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн. Ингэхдээ Ардчилсан намын шинэ дарга сонгогдох хүртэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх шийдвэрийг Гүйцэтгэл зөвлөлөөс гаргаж, өнгөрсөн долдугаар сард хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас намын даргын асуудлыг шийдэн, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэл хангах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байсан ч эл асуудлыг шийдэл чадалгүйгээр уг хуралдаан завсарласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.