2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр асуулга, хоёр асуулт тавьжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр асуулга, хоёр асуулт тавьжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр асуулга, хоёр асуулт тавьжээУИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаврын чуулган завсарласнаас хойш бүрэн эрхийнхээ хүрээнд дөрвөн сайдад хоёр асуулт, хоёр асуулга хүргүүлээд байна. Тэрээр асуулт, асуулгууддаа сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн ард иргэд, малчдын амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хөнджээ. Эхнийх нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын байгаль орчны төлөв байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн асуулга юм.

 

 

 

Тэрээр уг асуулгаараа  Дархадын хотгорын цөлжилтийн байдлыг судалсан эсэх, цаашид судалж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж, “Дархадын хотгорын цөлжилттэй тэмцэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, цөлжилтийн эсрэг тэмцэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах тодорхой санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах талаар сайдаас мэдээлэл авахыг хүссэн байна.

 

 

 

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан ЕБС-ийн сурагчдын дотуур байрыг шинэчлэх, шинээр барихдаа хөдөөгийн сургуулийн байршил, хэв шинжийг хэрхэн харгалзаж үздэг, дотуур байрны өнөөгийн орчин нөхцөл, хүүхдийн хоолны хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, дотуур байрны хангамжийг сайжруулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилгын биелэлтийн талаар асуулга тавьжээ.

 

 

 

Гуравдугаарт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад бэлчээрийн усан хангамжийг сайжруулах талаар асуулт тавьсан байна. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр уст цэг, худаг гаргасан малчин өрхөд урамшуулал олгох, энэхүү эдийн засгийн хөшүүргээр дамжуулан ашиглагдахгүй бэлчээрийг эргэлтэд оруулах боломжтой эсэх, шинээр худаг гаргах хүсэлтэй малчдыг мэдээллээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх талаар тодорхой мэдээлэл шаардлагатайг онцолжээ.

 

 

 

Дөрөвдүгээрт, Зам тээврийн сайд А.Гансүхэд Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын ажлын явц, шинээр баригдахаар төлөвлөсөн зам гүүрний зураг төсөв, 2013-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх зам, гүүрийн хөрөнгө оруулалтын ажилд нэмэлтээр тодотгох шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар асуулт тавиад байна. Эдгээр асуулт, асуулгын хариуг холбогдох байнгын хорооны хуралдаан, чуулган дээр өгөхийг сайд нараас хүсчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.