2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Улаанбааатар, Хөх хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна

Улаанбааатар, Хөх хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө нар өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой  энэ онд тохиож байгаа бөгөөд санамж бичиг гарын үсэг зурснаар талууд эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргах боломжтой болж байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхөг Монгол Улсын нийслэлд тавтай морилохыг хүсээд “Улаанбаатар, Хөх хотын харилцаа 1991 оноос хойш шинэ шатанд гарсан. Түүнээс хойш хотууд олон салбарт амжилттай хамтарч байгаад сэтгэл хангалуун байна. Саяхан “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д Хөх хотын дарга ирсэн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ онд Хөх хотод айлчлахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө НИТХ-ын дарга Ц.Сандуйд талархал илэрхийлээд хоёр хот олон жилийн турш сайхан харилцаатай явж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Би 2007 онд Улаанбаатар хотод ирж байсан. Энэ удаад Хөх хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо танай хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ирлээ. Цаашдаа соёл урлаг, эрүүл мэндийн салбарт илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна.” гэсэн юм 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn