2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » УИХ-ын гишүүн Н.Учрал 62-р сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал 62-р сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр нээлтэд боловсролын байгууллагын тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлогын талаар ярьжээ. 
 

 

Манай улсын хэмжээнд нэн тулгамдаж буй асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр ч хөндөгдсөөр байна. УИХ-ын гишүүн  Учралын хувьд боловсролыг эрхэмлэгч оюунлаг хүн гэдгээр нь сонгинохайрханчууд үнэлдэг гэж хэлж болно.  Тэрээр өнөөдөр ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн нээлтэнд хэлсэн үгэндээ өнөөдөр боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн багтаамж хүрэлцээ муутай байгаагаас үүдэн монголын ирээдүй болсон хүүхдүүд  сурах эрхээ бүрэн дүүрэн эдлэж чадахгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ  МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль бүрийг 2 ээлжээр хичээллүүлдэг болно. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тоог нэмэгдүүлнэ гэх амлалтандаа хүрэхийн төлөө УИХ болон ЗГ хичээн ажиллах болно  гэдгийг тодотгож байсан юм. Мөн тэрээр тус сургуулийн нээлтэнд хүрэлцэн ирж оролцсон сургуулийн нийт сурагчид, эцэг эхчүүд, багш ажилчдад боловсролын салбарын цаашдын бодлогын талаар баримтлах, чиглүүлэх бодлогыг ярьж танилцуулсан юм. 

 

 

62 дугаар сургуулийн хувьд бол 2000 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Харин өнөөдөр манай улсын боловсролын салбарт тулгамдаж байгаа гол асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний хомсдлоос үүдэн энэ хичээлийн жилд л гэхэд 4000 гаруй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхээр ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 

 

 

Ингээд УИХ-ын гишүүн Н.Учрал нээлтийн төгсгөлд багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдад амжилт хүсээд,  эрдмийн аяндаа морьдож байгаа сурагч дүү нартаа эрдэм мэдлэгийг ухаант багш нараасаа хичээнгүйлэн суралцаж, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг хүсэн ерөөж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.