2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Нийслэлд 1 их наяд 229,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологджээ

Нийслэлд 1 их наяд 229,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологджээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

 

        Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 31-нд болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байууллага хамрагджээ.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангийн танилцуулснаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэг 206, сургууль 110, эрүүл мэндийн байгууллага 26, өрхийн эмнэлэг 129, төсөвт байгууллага 188, үйлдвэрийн газар 68, нийслэлийн оролцоотой хуулийн этгээд 6 тоологдсон байна.  Түүнчлэн 32,596,2 га талбай бүхий 1847 байршил дахь газрыг нийслэлийн өмчийн оролцоотой 491 хуулийн этгээд эзэмшиж байна гэсэн дүн гарсан байна.  Харин бүртгэлд тусгагдаагүй нийт 167,169,0 сая төгрөгийн өртөг бүхий 16 барилга, 1 тээврийн хэрэгслийг байгууллагуудын дансанд тусгуулсан гэдгийг тодотголоо. Хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр барьсан автозам, автозамын өргөтгөл, уулзварууд, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийсэн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажлууд хөрөнгөд бүртгэгдээгүйг тэрээр хэллээ. Түүнчлэн нийт 21 байгууллагын дансад бүртгэлтэй 782,0 сая төгрөгийн 9 барилга байгууламж, 553,0 сая төгрөгийн 17 тээврийн хэрэгсэл, 74,5 сая төгрөгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дудагдсан дүн гарчээ.  Эд хөрөнгө дутагдсан шалтгаан нь данс бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цаг хугацаанд нь холбогдох байгууллагуудад  тавьж шийдүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн хөрөнгөө захиран зарцуулдаг зэрэгтэй холбоотой гэж тайлбарлалаа. 
 

НИТХ-ын Тэргүүлэгчид,  нийслэлийн өмч, эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх нь  маш чухал. Гэтэл ийм  их хэмжээний хөрөнгө дутсан гэсэн дүн гарсан  нь анхаарал татаж байна. Нийслэлийн өмчийн данс бүртгэлийн ажлыг сайжруулах хэрэгтэй. Илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж, хуулийн дагуу хариуцага тооцох ёстой  гэсэн саналыг хэлж байлаа.
 

НИТХ-ын дарга Ц.Сандуй, бүртгэгдээгүй өмчийг энэ ондоо багтаан заавал бүртгэлд хамруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн хэдэн саяар  үнэлэгдэх хөрөнгө дутагдалтай гэж гарсан нь харамсалтай байна. Цаашид энэ зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох газрууд анхаарч ажиллаарай гэлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт 1 их наяд 229,3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.